AHOAIELTS

Зөвхөн чамд зориулсан хувийн төлөвлөгөөгөөр зорилтот IELTS band-даа хүр.

Үнэгүй түвшин тогтоох тестээ өгөөд гол 3 алдаагаа мэдээрэй. Дараа нь өдөр тутмын дасгал, алдааг чинь монголоор тайлбарлах AI коуч, багштай мастер ангиар зорилтот band-даа хүрнэ.

Коуч алдааг чинь засаад, яагаад гэдгийг нь тайлбарлана.

Зөв хувилбарыг нь шууд харуулаад, яагаад тэгж бичдэгийг монголоор ойлгомжтой тайлбарлана. Бас санаагаа илүү амьд, сонирхолтой болгох зөвлөгөө өгнө.

Many people think city life is good because it has many jobs.

City life appeals to many young people because it offers a wider range of job opportunities.

«good», «many» гэх мэт ерөнхий үгнээс болж Lexical Resource оноо буурдаг. Тодорхой үг, өөр бүтэц ашиглавал band 7 руу ойртоно.

Task 2 · Үгийн сан

The number of visitors rose from 2 million by 3 million.

The number of visitors rose from 2 million to 3 million.

Хаанаас хаана хүрснийг from … to гэж бичнэ. by нь хэдээр өссөнийг заана: rose by 1 million.

Task 1 · График

Although it was cold, but we went outside.

Although it was cold, we went outside.

Although, but хоёр хоёулаа «гэхдээ» гэсэн үг. Нэгийг нь л хэрэглэнэ.

Холбох үг

Бүх хүнд ижил курс биш, харин яг чиний алдаанд тохируулна.

  1. Тест, 15 минут орчим

    Зөв хариулбал асуултууд хүндэрч, буруу бол хялбар болно.

  2. Хувийн тайлан

    Түвшин, гол 3 алдаа болон яагаад монголчуудад хэцүү байдгийг нь монголоор тайлбарлана. Найзууддаа харуулж болно шүү.

  3. Хичээл бүр ~20 эсвэл ~40 минут

    Богино видео, түвшинд чинь таарсан асуултууд, бичих дасгал, коучтой бичих дадлага, уншлага. Хичээл бүрийн өмнө богино эсвэл урт хувилбарыг нь сонгоорой.

  4. Төлөвлөгөө өөрөө шинэчлэгдэнэ

    Сураад эзэмшсэн сэдэв хасагдаж, шинэ сул талууд орж ирнэ. 7 хоног бүрийн төгсгөлд юу сурснаа шалгалтаар баталгаажуулна.

Уншлагыг ч бас яг чамд тааруулна.

Олон хүн маш их үг мэддэг ч дүрэмдээ муу, эсвэл эсрэгээрээ байдаг. Тийм болохоор манай тест үгийн сан, дүрэм хоёрыг чинь тусад нь хэмжээд, хоёуланд нь таарсан эхийг сонгож өгнө. Сэдэв нь чиний сонирхлоос хамаарна.

  • 350+ уншлага, 8 сэдэв: технологи, аялал, спорт, кино, K-pop гэх мэт
  • Уншлага бүрийн үг, дүрмийн түвшинг тусад нь хэмжсэн
  • Унших тусам үгийн сангийн түвшин чинь шинэчлэгдэнэ
Жишээ
Үгийн санB2
ДүрэмA2
СонирхолТехнологиКино
Өнөөдрийн уншлагаТехнологийн сэдэвтэй, үг нь B2, өгүүлбэр нь энгийн

Нэг долоо хоногийн дараа чи IELTS Writing-д юу хийж чадахаа тодорхой мэднэ

Зүгээр л «дүрэм сайжирна» гэж ерөнхий ярихгүй. Жишээ нь:

Яагаад AHOA гэж?

Биднийг өөр болгодог зүйлс.

AHOA

Монгол хүний алдаанд зориулсан AI коуч

Манай AI коуч a/an/the, цаг, үгийн дараалал гэх мэт монгол хүмүүсийн түгээмэл гаргадаг алдааг тусгайлан засна.

Хувийн багш шиг ажиллана, гэхдээ өдөр бүр.

Хувийн багшAHOA
Үнэ50,000₮ / 1 цаг79,000₮ / 3 сар
Сард7 хоногт 2 удаа бол 400,000₮Өдөрт 880₮ орчим
ХэзээБагшийн цагаарӨдөр бүр, хүссэн цагтаа
Бичвэр шалгахХичээл дээр лБичвэр бүрийг тэр дор нь
ТайлбарБагшаас хамаарнаЯг чиний алдааг монголоор
УншлагаНийтлэг сурах бичигТүвшин, сонирхолд чинь тааруулсан

AHOA бол хүн биш, AI коуч. Монголчуудын түгээмэл гаргадаг алдаанд зориулж тусгайлан бүтээсэн.

Багцаа сонго

Тестийн дүнгээр чамд зориулсан төлөвлөгөө гарна. Багцаа сонгоод шууд эхлээрэй.

Бүх багцад: Өдөр бүр IELTS эссэгээ шалгуулаад, band-ын баримжаа авна.

7 хоногийн мөнгө буцаах баталгаа. Төлснөөс хойш 7 хоногийн дотор 3-аас цөөн хичээл, онлайн анги үзсэн бол мөнгийг чинь бүтэн буцаана.

Бие даан суралцах · 3 сар79,000₮
  • A1-ээс C1 хүртэлх бүх түвшний 270 гаруй хичээл. Хичээл бүр дасгалтай (нийт 6,600 гаруй дасгал)
  • 350 уншлага
  • Алдаан дээр чинь суурилсан хувийн төлөвлөгөө
  • Алдааг чинь монголоор тайлбарлах AI коуч
  • Бүтэн IELTS бичгийн шалгалт (Task 1, Task 2), band-ын баримжаатай
  • Нэмэлт дасгалууд: «Нууц арга», «Сонсоод бич», «Асуулт асуух», үйл үгийн 3 хэлбэр, үгийн хэлбэр
Багц сонгох
Ангитай суралцах · 3 сар279,000₮

«Бие даан суралцах» багц дээр нэмээд:

  • Англи хэл сурах 25 мастер ангид оролцох эрх (Zoom)
  • Ярианы дадлага, багшийн шууд засвар
  • Улаанбаатарын цагаар орой 19:00-д
Багц сонгох
Багштай суралцах · 3 сар429,000₮

«Ангитай суралцах» багц дээр нэмээд:

  • Багштай 1 цагийн ганцаарчилсан 3 хичээл
  • Бичсэн эссэгээ багшаар засуулах
  • Тохирох цагаа өөрөө сонгоно
Багц сонгох

Дансаар шилжүүлж төлнө. Гүйлгээний утга дээр имэйлээ бичээрэй.

Түгээмэл асуултууд

Энэ ярианы хичээл үү?

Үгүй ээ. Бичих, дүрэм, уншихад төвлөрдөг. Харин ярианы дадлагад Nuva AI апп байгаа.

AI миний бичвэрийг засаад өгөх үү?

Тийм. Коуч зөв хувилбарыг нь харуулаад, яагаад тэгж бичдэгийг монголоор тайлбарлана. Бас санаагаа илүү сайн илэрхийлэх, мэдрэмж, дүрслэлээ нэмэх зөвлөгөө өгнө.

Видео хичээл хэн заах вэ?

Kyle багш заана. Хичээл бүр 1-3 минут үргэлжлэх бөгөөд нэг алдаан дээр төвлөрнө. Видеогүй сэдвүүдийг монгол тайлбартайгаар үзээрэй.

IELTS-д тусалдаг уу?

Энгийн бичвэрийг 1-100 оноогоор үнэлж, алдааг нь засаж өгнө. Харин IELTS-ийн бүтэн Task 1, Task 2 бичвэрт шалгагч шиг 4 шалгуураар баримжаа оноо өгнө. Шалгалтын өдрөө оруулбал төлөвлөгөө чинь түүнд таарч шинэчлэгдэнэ.

Хэрхэн төлөх вэ?

Багцаа сонгоод дансаар шилжүүлнэ. Гүйлгээний утга дээр имэйлээ бичээд л болоо.

Таалагдахгүй бол яах вэ?

Төлснөөс хойш 7 хоногийн дотор 3-аас цөөн хичээл, онлайн анги үзсэн бол мөнгийг чинь бүтэн буцаана. Буцаалт авахыг хүсвэл [email protected] хаягаар бичээрэй.

Мастер анги яаж ордог вэ?

«Ангитай суралцах», «Багштай суралцах» багцад 3 сард 25, 1 жилд 100 мастер ангид оролцох эрх багтана. Ангиуд Zoom дээр, Улаанбаатарын цагаар орой 19:00-д болно. Апп дээрээ бүртгүүлээд холбоосоор нь орно.

Хүүхдээ бүртгүүлж болох уу?

Болно оо. Хүүхдийн тайлан нууц байна.

Байгууллагад

Компанид

Ажилтан бүрийн дүрэм, бичих, унших чадварын ахиц болон хэн идэвхгүй байгааг хянах самбараас хараарай. Нэхэмжлэхээр төлөх боломжтой.

Сургууль, багшид

Ангиараа суралцаж, сурагч бүрийн алдаа, бичвэрийг хянах боломжтой. Эцэг эхийн зөвшөөрөл шаардлагатай.

[email protected]